“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал эх орноосоо яваад нэлээд удлаа. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард “...Солонгост албан томилолттой” гэж ”нисээд” эргэж ирээгүй байгаа юм.
Хэсэгтээ сураггүй болоод байсан. Харин одоогоос сарын өмнөөс сураг нь гарч эхэлсэн. Эхлээд Аргентинд бүгж байгаа нь тогтоогдсон. Аргентин нь хаа байсан Латин Америкт, манайхтай эрх зүйн харилцан туслалцах гэрээний анхан шатны яриа хөөрөө ч байхгүй улс юм. Ийн байршил тогтоогдонгуут Тайланд руу “ниссэн” байдаг. Тэнд байгаа нь мэдэгдмэгц Малайз руу явсан. Тэрбээр одоо Малайзад байгаа аж. Манай хууль хяналтынхны Малайзын талтай хамтран ажиллаж эхэлжээ. Тэгэхээр Н.Удаанжаргал удахгүй эх орондоо ирж магадгүй болоод байна. Тэрбээр нэгэн найзтайгаа хамт яваа бөгөөд түүнийхээ ээжийн дансны картыг хэрэглэж байсан нь тогтоогдсон юм. Ер нь бол Н.Удаанжаргалын хувьд нүүрсний хэргийг шалгаж буй мөрдөх байгууллагынханд тун үнэтэй гэрч юм. Тэр ирснээр оффтейк гэрээтэй холбоотой олон үнэнийг нотлох учиртай. Тэгэхээр нөгөө талаас, тэр ирэхгүй байх нь энэ олон “үнэн”-ийг ил болгохоос халширч буй нэр бүхий хүмүүст л ашигтай гэхэд болно.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 96 (7081)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ulsaasa uravsn oodgui hulgaichuudiig bugdiig n horij shorond hataa
Муухай лаллрр удаанжаргал ард түмний мөнгөөр энд тэндгүй хэсэж удаан жаргах хэрэггүй. Ингэж тэнэгтэж явах ямар хэрэг байнаа? Жонхууг ЕС болохыг хүлээгээд бгаамуу? Гэртээ ирж хэргээ хүлээ. Удах тусам хүндэрнэ ш дээ, малаа.
Нөгөө тагдгарыг нь яах юм бэ?!
Баатар хүн зугатдаагүй биз дээ