СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Булган аймагт бог малын мялзан өвчнөөр 219 мал хорогджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй газар дээр нь танилцаж, орон нутгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж, заавар зөвлөмж өгч, орон нутгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гоц халдварт өвчний гаралт, тархалтыг таслан зогсоох зорилгоор ажлын хэсгүүдийн орон нутагт шуурхай томилон ажилуулахаар шийдвэрлэсэн.

Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг ахлан 8 хүний бүрэлдэхүүнтэй баг Булган аймгийн Тэшиг, Баян-Агт, Орхон, Хишиг-Өндөр, Сайхан, Могод, Хантай сумдад ажиллав.

Булган аймгийн хэмжээнд 2 сумын 6 өрхийн 303 мал өвчилж 219 мал хорогдож, өвчний шинж тэмдэгтэй 84 малыг ялган тусгаарлаж шинж тэмдгийн эмчилгээ хийж байна.

 Тэшиг сумын Хужирт багын Хужирт, Сайхан сумын Ундрах багийн Цөнгөрөг гэдэг газруудад Бог малын мялзан өвчин оношлогдож хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

"Шүлхий өвчнөөс сэргийлэх яаралтай дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай" захирамжийн хүрээнд Баяннуур, Бугат, Булган, Гурванбулаг, Дашинчилэн, Сэлэнгэ, Хангал, Рашаант .

ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгавар, Аймгийн Засаг даргын захирамж "Мал эмнэлгийн ариун цэврийн аян, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ"-ний хүрээнд нийт 46705 толгой мал зүй бусаар хорогдож, хашаа хороо, өтөг бууц, бэлчээрийн талбай, худаг, ус, устгалын цэг, нийтийн эзэмшлийн нийт 57850 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.