СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-14

Хас банк, ХХБ-ны нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Хас банк болон Худалдаа хөгжлийн банк ХХК-уудын энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ.

Дээрх хоёр банкны нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг хуралдаанаар бүртгэснээр системийн нөлөө бүхий бүх банк нийтэд санал болгон гаргаж буй хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж дууслаа. Тодруулбал, системийн нөлөө бүхий нийт таван банк Банкны тухай хууль тогтоомжид заасан хугацаанд нээлттэй хувьцаат компани болох нөхцөл ийнхүү бүрдэж, банкны реформ амжилттай хэрэгжиж буйн нэг илрэл болж байна. Үүнийг дагаад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкнуудын үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохоос гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.