СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-14

29 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 13, 14-ны 10:00-17:00 цагийн хооронд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт нийт 29 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.

Өргөтгөсөн худалдаагаар хонины гулууз махыг нэг килограммыг нь 8300 төгрөгөөр борлуулдаг. Харин жижиглэнгээр савласан хонины нөөцийн махыг өргөтгөсөн худалдаанаас бусад өдрүүдэд 8600 төгрөгөөр борлуулдаг бол амралтын өдрийн өргөтгөсөн худалдаагаар хямдралтай бөгөөд хонины бүтэн мах худалдан авах давуу талтай юм.
Нөөцийн махны нийлүүлэлт, хүртээмж, чанар аюулгүй байдалд УБЗАА, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн ЗДТГ, Татварын хэлтэс хамтран байнгын хяналт тавин ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.180.249

Гулууз гулуузаар нь гуанз хоолны газрууд л авдаг. Бохир төхөөрсөн. Нөөцийн мах үс хялгастай, дамжлага бүрт бохирдсон байдаг. Нөөцийн махны цаашид бэлтгэлийг зогсоомоор. Өөр арга хувилбар шийдэл бий.

Ука
2 жилийн өмнө
202.9.46.73

Өнгөрсөн жил 6500р зарж байж билээ

Зочин
2 жилийн өмнө
66.181.189.143

Ямар ямар газаруудад зараад байгаам бол доо. 29 байрлалаа дэлгэрэнгүй зарлаач.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.