СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүхбаатарт амьдрахаар очсон иргэдийг гадуурхаж хашаа байшинд нь халдсан гэх мэдээлэл худал

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Орон нутагт ажиллаж, амьдрахаар очсон иргэдийг гадуураж машин, хашаа, байшин зэргийг эвдэн сүйтгэсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан.

Тодруулбал Сүхбаатарт аймгийн Дарьганга суманд ажиллаж, амьдрахаар очсон иргэдийн машин, хашаа, байшин зэргийг эвдэн сүйтгэсэн гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус гомдлыг шалгахад Улаанбаатар хотоос орон нутгийг зорьж, суурьшин амьдарсан иргэд биш болох нь тогтоогдсон байна. Харин тус сумын харьяалалтай хоёр иргэний өмч байжээ. Гэрийн эзэд гадаадад ажиллахаар удаан хугацаагаар явж, хашаа, байшингаа эзэнгүй орхисон хугацаанд гэмт этгээдүүд ийнхүү халджээ.

Орон нутагт ажиллаж, амьдрахаар очсон хотын иргэдийг гадуурхлаа хэмээн цахим орчинд тус мэдээлэл тархсан ч дээрх үйлдэл нь гадуурхлын улмаас үйлдэгдээгүй юм байна. Тус хэргийг харьяа сумын цагдаагийн хэсгээс үргэлжлүүлэн шалгаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.212.119.70

Цус ойртчихсон жижиг газрууд бол хэцүү. Баян өлгий амралтаараа найз дээрээ очсон чинь ер нь сүүлдээ нутгийнхантайгаа нийлээд хөөх талруугаа орж байна лээ шүү. Би ч мөнгө очоод цацаад дуусах талруугаа орсон чинь мөнгө дуусахтай зэрэгцээд хөөж гадуурхаж байдаг шүү. Сэлэнгэд бас томилолтоор очоод сар гаран болсон. Ер нь хаа газар ялгаагүй гадны хүмүүсийг илт гадуурхдаг нь монголын ёс болчихсон байна лээ дээ. Баянхонгор бол бүүр хэлүүлэлтгүй хөгийн дотор муутай хүмүүс. Эрдэнэт гайгүй гэхдээ удаагүй болохоор хүмүүс нь ямар зан гаргахыг мэдэхгүй. Цус ойртчихсон жалга довны эргүү малуудаар монгол дүүрчихсэн. Сайн хүмүүс байгаа л даа гэхдээ тэд нар нь аймхай хулчгар нэг үг ч хэлэх зүрхгүй. Ядарж яваа нэгнээ дэвсэлж задарж яваа нэгэндээ зусарддаг хятадуудаасаа дор хүмүүс болжээ монгол гэж айл.

Angry
1 жилийн өмнө
66.181.178.157

Za aliishuu gulugnuude hotiig min ezcheed odo dawraad bgarai

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.