Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс мэдээлснээр манай улсад 13,947 сувилагч ажиллаж байна.
Манай улсад харшлын чиглэлээр мэргэшсэн ердөө долоон сувилагч байдаг аж. Мөн арьсны 86, хөнгөвчлөх эмчилгээний 94, эх, хүүхдийн 114, нүдний 115 сувилагч байгаа бөгөөд дийлэнх нь ерөнхий мэргэжлээр мэргэшжээ.
Сувилагч нарын 3.7 хувь нь эрэгтэй, 29.2 хувь нь 30-39 насныхан байна.
Өнгөрсөн оны эцсээр 10,000 хүн амд ногдох сувилагчийн тоо улсын дунджаар 40.3 байна. Улаанбаатарт уг үзүүлэлт 46.2 байгаа бол орон нутагт 33.9-38 байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.