Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Бидний сувилагч-Бидний ирээдүй” Олон улсын сувилагчдын өдөрт зориулсан ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болов.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-Жил бүрийн тавдугаар сарын 12-ныг Олонг улсын сувилагчдын өдөр болгон тэмдэглэдэг. Бид баяр ёслолын байдлаар тэмдэглэж өнгөрөөхгүй, "Сувилагчдаа сонсъё" арга хэмжээг зохион байгуулж байна. УИХ-ын гишүүдтэй хамтарч 21 аймаг даяар хэлэлцүүлэг зохион байгуулж, тэднийхээ дуу хоолойг сонссон. Эндээс гарсан санал дүгнэлтээ нэгтгэж сая тавьсан илтгэлдээ дурдлаа. Засгийн газрын түвшинд бодлого хэрэгжүүлэхээр боллоо. "Сувилагчдын хөгжлийн төв"-тэй болох саналыг Ерөнхийлөгч судалж, танилцуулах үүргийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Хөдөлмөрийн баатар цолтой сувилагч төрөхийг үгүйсгэхгүй
Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан:
-Энэ жил Сувилагчдын өдрийг Ерөнхийлөгчийн ивээл дор өргөн дэлгэр зохион байгууллаа. Цаашид жил бүр энэ зөвлөлгөөнийг хийж, асуудлыг шийдвэрлэхэд төрийн тэргүүн анхаарч байхаар боллоо. Эмч сувилагчийн харилцаа олон улсад 1/3 байдаг бол манай улсад 1/1 байгаа нь анхаарал татах асуудал мөн. Сувилагчийн үнэлгээ олон улсад сард 41 мянган ам.доллар байхад манай улсад 10 дахин бага байна. Иймд сувилагчийн хүрэлцээний асуудалд онцгой анхаарч боловсон хүчин бэлдэх чиглэлээр онцгой анхаарахаар боллоо. Мөн нийгмийн халамж, цалинг нэмэх чиглэлээр бодлого хэрэгжүүлэх нь зөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.