СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэрлэн голын хайрганы карьерын олборлолтыг зогсоож, нөхөн сэргээлтийг эхлүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Хэрлэн голыг хамгаалах цогц ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газар, Экологийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг Хэрлэн голын хайрганы карьерт ажиллалаа.

. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байршилтай энэхүү хайрганы карьер нь Хэрлэн голын хамгийн тулгамдсан асуудал тул онцгой анхаарч ажиллаж байна.


Хэрлэн голыг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн шийдвэрээр . 2023.05.09-ний өдрөөс эхлэн Хэрлэн голын хайрганы карьерт нөхөн сэргээлт хийж эхлүүллээ.
Хэрлэн голын хайрганы карьерын их устай хэсгийг нуур болгон нөхөн сэргээж, тохижуулах төсөл боловсруулахаар шийдэлд хүрэв.
Энэ ажлыг Монгол Улсын хэмжээнд жишиг нөхөн сэргээлт болгох зорилт тавин ажиллахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.