СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-11

Д.Амарбаясгалан: Улс төрд нөлөөлж бизнесээ авч явдаг олигархиуд эрх мэдлээ алдах гээд сандарч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан NTV телевизийн “Өөр өнцөг” хэлэлцүүлэгт оролцож, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан Үндсэн Хуулийн өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл өгч, үзэл бодлоо илэрхийллээ.

Д.Амарбаясгалан сайдын хувьд УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг бууруулна гэж үзэж байгаа. Энэ талаар тэрээр “Мажоритар тогтолцоо гишүүдийг хэн их хөрөнгийг тойрог руугаа татах вэ гэсэн уралдаанд оруулаад байна. Аль аймгаас сонгогдсон гишүүн нөлөөтэй байна, тэр аймаг илүү хөрөнгө оруулалт аваад байна гэж олон нийт шүүмжилж байгаа. Гэтэл аймаг нь хөгжсөн үү гэхээр хөгжөөгүй. Нийслэл хөгжсөн үү гэхээр хөгжөөгүй.

Жишээлбэл, өнөөдөр Засгийн газар дээр "Сэлбэ" төслийг хэрэгжүүлэх гээд ярьж байна. Энэ төсөл 20 жил яригдаж байгаа төсөл. Яагаад хэрэгждэггүй юм гэхээр . Ер нь Үндсэн Хуулийн өөрчлөлт, тоо яриад эхлэхээр дээд, доод танхим яриад, илүү том зүйл яриад байгаа хүмүүсийг би харахдаа энэ өөрчлөлтийг зогсоох гэсэн бодлого нь юм байна гэж харж байгаа. Яагаад гэхээр . Улс төрд нөлөөлж шийдвэр гаргуулдаг цаг үе нь дуусгавар болох гээд байгаа учраас Үндсэн Хуулийн өөрчлөлтийг зогсоох оролдлого хийж байна. Сүүлийн үед “Тоог цөөлье. 76 чинь ихдээд байна. Энэ хулгайчдыг чинь 30, 50 болгочихъё гэж ярьж байна. . Өнөөдөр нэг гишүүн нэр дэвшихдээ дунджаар 1.5 тэрбум төгрөг зарцуулж парламентын гишүүн болж байна. Тэр мөнгийг гаргаж парламентын гишүүн болох сонирхол юунд орших вэ? Бодох л асуудал” хэмээлээ. 

Мөн тэрбээр, "Иргэд 76-г дарга гэж хараад байгаа. 152 болгох гээд байгаа гол зорилго нь 76 даргаас 152 төлөөлөгч болгох гээд байгаа. УИХ-ын гишүүний тоог 152 болгосноос иргэдийг төлөөлөл хоёр дахин нэмэгдэж, эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин буурах ач холбогдолтой" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэрэнхүү
1 жилийн өмнө
192.82.76.105

Тийм болвол сайн байна төлөөлөл болох хүнээ л сайн сонгох хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
122.201.31.117

Арваад даварсан хулгайч дүүжлэхээс нааш юу ч өөрчлөгдөхгүй ээ

Иргэн
1 жилийн өмнө
139.5.218.215

Тоондоо бга юм биш ээ,тогтолцоондоо бга юм. 76 гишүүнийхээ халдашгүй бдлыг болиул,хариуцлага үүрдэг болгомоор бна. 76 хүний цалин хангамжийг иргэд төлж бна,дахиад гахайнуудын тоог нэмээд ачаа нь Ард түмэнд л ирнэ.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.171

Улс төрд бизнесмэнүүдийг оруулмааргүй л бнашүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.