СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-05-11

“Генералуудын гэргий” клубээс 260 гаруй ном хандивлажээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
11 сарын өмнө

Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубээс Дотоод хэргийн их сургуулийн Төв номын санд ном хандивлах үйл ажиллагаа өчигдөр болжээ. Тус клубийн гишүүд есөн төрлийн 260 гаруй номыг цуглуулан  Дотоод хэргийн их сургуулийн номын санд хандивлаж, номын фондыг баяжуулахад хувь нэмрээ оруулсан байна.

Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт, үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Захиргааны удирдлагын газрын захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, багш, албан хаагч, сонсогч, суралцагчид болон Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэн, гишүүн хурандаа Ж.Бумнанжид, хурандаа Ч.Батчулуун, хурандаа Ч.Өнөрцэцэг, хурандаа Ч.Дашням, “Генералуудын гэргий” клубийн тэргүүн С.Алтанцэцэг, гишүүн Ө.Жавзандулам, Г.Алтантуул нар оролцжээ.


Энэ үеэр Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэн: “Манай холбоо нь үүсэн байгуулагдаад дөрвөн жилийн нүүр үзэж байна. Тус хугацаанд 600 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж, нийгэмд танигдсан үндэсний хэмжээний байгууллага болоод байна. Монгол цэргийн нэгдсэн холбооноос хэрэгжүүлж байгаа олон ажлын нэг нь “Номтой нөхөрлөе” аян юм. Ном бол ертөнцийг харах цонх гэлцдэг. Хорвоо ертөнцийг танин мэдэж, мэдлэг оюунаа тэлэх оюун ухааны тэжээл болсон номыг Монголын ирээдүйг тээж явах залуустаа оюуны хөрөнгө оруулалт болгон барьж байна” хэмээн ярьжээ.

“Генералуудын гэргий” клубийн тэргүүн С.Алтанцэцэг: Манай клуб нь генералуудын гэргий нарын санаачилгаар хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, эх орноороо бахархах, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, монгол генералуудын гавьяа зүтгэлийг алдаршуулан сурталчлах, мөрдэстэй бүсгүйчүүдэд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах зорилгоор саяхан байгуулагдсан. Манай клубийн анхны ажил эрдмийн уурхай болсон энэ сайхан өргөөнд оюуны талх болсон ном хандивлах үйл ажиллагаагаар эхэлж байгаад баяртай байна” гэж ярьсан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.