СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Б.Ариунзул: ГХЯ, БНСУ дахь ЭСЯ-нд гомдолтой байгаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

"БНСУ-д ажиллаж байгаад амь насаа алдсан ахын маань цаг бусын үхлийн үнэн мөнийг олоход туслахгүй байгаа ГХЯ, БНСУ дахь ЭСЯ-нд гомдолтой байна" хэмээн иргэн Б.Ариунзул хэвлэлийнхэнд хандлаа. Монгол улсын Ерөнхийлөгч, ХЗДХ-ийн сайдад хандан, хэргийн үнэн мөнийг олоход туслах ганцхан хүсэлт тавив. 

Иргэн Б.Ариунзул: 

-Ах маань 2021 оны зургадугаар сарын 29-нд БНСУ-д нас барсан. Гэртээ нас бараад 20 хоносны дараа цагдаагийн байгууллага мэдсэн. /зургууд үзүүлэв.Сур/. 

"Бид нарыг очих хүртэл задлан шинжилгээ битгий хийгээрэй. Бид нар харж таньж байж хийлгэнэ шүү" гээд байхад задлан хийж, чандарласан байсан. Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан н.Оюун-Эрдэнэ гэдэг залууд бид гомдолтой байгаа. Энэ хүн задланд орж, чандарлахад байлцсан. Биднийг одоо очиж уулзахаар "Ажил хийлгэхгүй байна" гээд цагдаа дуудаад өгчихдөг. Нагац ах маань өчигдөр гэхэд гартаа гавтай цагдаа дээр өдөржин суусан байна лээ. Гэмт хэрэг хийгээгүй, "Хэргийг үнэн зөв шийдэж өгөөч" гэдэг ганцхан шаардлага тавьсныхаа төлөө шүү дээ. 

/зураг үзүүлэв.Сур/. Захиралтайгаа нэг байранд шахуу амьдардаг. Өглөө бүр захирал нь хүрч ирж авдаг байсан. Гэрийнх нь хаалганы кодыг хүртэл мэддэг. Нас барах үед маш их сөжүний шил олдсон. Талийгаач маань архи уугаагүй байсан гэсэн дүгнэлт гарсан. Хамгийн ноцтой нь задлан хийхэд хоолойны сэртэн яс нь хугарсан байсан. Мэргэжлийн хүмүүсээс асуухад "Багалзуурдсан үед ийм гэмтэл гарна" гэж хэлсэн. Иймд бид энэ хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. 

ГХЯ, БНСУ дахь ЭСЯ энэ хэргийг илрүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэхгүй байгаад гомдолтой байна. Иймээс Монгол улсын Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж өгнө үү гэж хүсэж байна. Бидэнд өмгөөлөгч олдохгүй байна. БНСУ-аас олох гэхээр өмгөөлөгч нар татгалзаад байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.