Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа хашлага мөргөсөн хэрэг Хан-Уул дүүрэгт гарчээ.
Тодруулбал, энэ сарын 09-ний өдрийн 06 цаг 05 минутад 120 мянгатын автобусны буудлын хойд замд ”BMW маркийн тээврийн хэрэгсэл замын хашлага мөргөөд маш хурдтай явж байна, жолооч нь согтуу байх шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж осол гаргасан тээврийн хэрэгслийг 36 настай, эрэгтэй “А” гэгч жолоодож явсныг илрүүлэн, тээврийн хэрэгслийг олж тогтоон түр саатуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.