Энэ долоо хоногт үхрийн цул мах нэг кг нь дунджаар 19982 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 17919 төгрөгийн үнэ ханштай байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 3.1 хувиар, үхрийн цул махны үнэ 2.6 хувиар өссөн байна. Энэ долоо хоногт үхрийн ястай мах “Хархорин” худалдааны төвд хамгийн хямд буюу 15000 төгрөг, харин “Саруул”, “Их наяд”, “Таван эрдэнэ”, ”Барс” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 19800 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.6 хувиар, хонины цул махны үнэ 4.2 хувиар тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” Худалдааны төвд хамгийн хямд буюу 11000 төгрөгөөр, харин “И-Март”, “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17800 төгрөгөөр худалдаалж байна.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2400-2900 төгрөг, 1-р зэргийнх 2000-2500 төгрөг, 2-р зэргийнх 1249-1800 төгрөг байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2060-2200 төгрөгийн үнэтэй байна. “M-Mart” Супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 2060 төгрөгөөр, харин “Cансар” сүпермаркет, “Саруул” Худалдааны төв, “Оргил” сүпермаркетад 2200 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмсний үнэ 3.1 хувиар буурч 1656 төгрөг, монгол луувангийн үнэ 2207 төгрөг, монгол байцааны үнэ 4.6 хувиар өсч 2479 төгрөг, хүрэн манжингийн үнэ 1.6 хувиар буурч 3468 төгрөг, монгол сонгино үнэ 1.8 хувиар өсч 4427 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.