Өвөрхангай аймагт өсвөр насны хүүхэд өндөр дээрээс унаж амь насаа алдсан хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өсвөр насны гэмтсэн хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух 15 настай, эмэгтэй хүүхэд байрны дээврээс унаж амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.