СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-10

Сургуулилалт хийж байсан нисдэг тэрэг буух явцдаа осолджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа орчимд өнөөдөр 11 цагийн үед Онцгой байдлын ерөнхий газрын сургуулилалтын "Кабри" загварын нисдэг тэрэг унаж, осолджээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Онцгой байдлын ерөнхий газрын сургуулилалтын "Кабри G-2″ загварын нисдэг тэрэг сургалтын үеэр осолдсон. Хоёр хүний суудалтай нисдэг тэрэгт нэг нисгэгч газардах явцдаа осолдсон байна. . Холбогдох мэргэжлийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор хэмжилт хийж, шалгаж байна" гэв.

Нисдэг тэрэг осолдсон тухай дуудлага мэдээллийн дагуу ИНЕГ-аас шалгалтын баг гарч газар дээр нь ажилласан гэжээ.
Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төслийн хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн шинээр бэлтгэгдэх нисгэгч бүрэлдэхүүний анхан шатны сургалтын нислэгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд эхлүүлсэн. Уг сургалтын нислэгийг “Cabri G-2”  нисдэг тэргээр үйлдэж байгаа юм.

Тус сургалт, дадлагад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бүгд Найрамдах Франц улсын Иргэний аюулгүй байдлын газрын сургагч багш нар оролцдог байна. Энэхүү сургалт нь нисдэг тэргээр аврах ажиллагаа гүйцэтгэх бэлтгэлийг хангах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагчийн багийг бэлтгэх зорилготой гэдгийг албаныхан мэдээлсэн.
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.