Монгол Улсын Засгийн газраас түгжрэл бууруулах бодлогын хүрээнд “Сэлбэ сэргэлт төсөл” хэрэгжүүлэхээр болсон.
“Сэлбэ сэргэлт төсөл”-ийн хүрээнд Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл 21,6 км буюу хоёр талдаа нийт 43,2 км далан, авто замын сүлжээг байгуулах юм.
Ингэснээр үерийн эрсдлийг бууруулна. Усан цөөрөм байгуулж голын урсацыг нэмэгдүүлэх, хотын эко системийг тэнцвэржүүлэх, далан дагуу авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай замыг байгуулна.
Энэ нь авто замын түгжрэлийг бууруулах, гол дагуух инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын хэсгийн барилгажилтыг эрчимжүүлж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гол дагуу явган хүний зам, унадаг дугуйн зам, орчны тохижилтыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Америкийн элчингийн тэр хавийн голын урсгалыг хиймэл болгож өмхийрсөн ногоон заваан болгосон шиг хийх гэж байгаа бол больж үзээрэй одоо байгалийг унаган төрхөөр нь байлгаж хайрладаг болсон шүү дарга гадагшаа их явдаг юу харж үзэж явдаг юм бэ нэг юм санаачилж хийхээрээ дандаа байгаль хорлодог шүү одоо яргайтын зуслангийн хэсэг газрыг машин зам тавих нэрээ сэлбэ голын эргийг далан хийж байгаа нэрээр завааруулаад эргийн эвдээд урсацын багасгаад урсгал ус биш ногоон тогтмол устай болгосон нүдэнд нь мөнгөнөөс өөр юм харандахаа больсон юм уу байгалийг хөндөхгүй байгаагаар нь байлгаж үзээрээй дээ???