СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ нарт хувьцаагаа луйвардуулсан иргэд Ерөнхий сайдад хандав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Тавантолгой” ХК -ийн хувьцааг хууль ёсны өмчлөгч иргэдэд мэдэгдэлгүй, хуурамч гэрээ хэлцлээр хийн арилжиж, их хэмжээний хохирол учруулсан гэж Өмнөговь аймгийн иргэд мэдээлж байна.

Өмнөговь аймгийн иргэн н.Сугар:

-"Тавантолгой" ХК нь улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог төдийгүй коксжих нүүрсний дэлхийн арван уурхайн нэгээр нэрлэгддэг. Тус компани 52 сая хувьцаатай. Энэ хувьцааны 51 хувь буюу 26 сая хувьцааг Өмнөговь аймгийн ИТХ буюу иргэд эзэмшдэг. Харин 49 хувийг өмч хувьчлалаар хувьчилсан байдаг.Үүний 20 гаруй хувийг УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Тус компани 2022 онд 150 тэрбум төгрөгийг ашигтай ажилласан. Өнөөдрийн байдлаар нэгж хувьцаа арван мянга төгрөг орчим байна.

“Ажнай инвест” брокерийн компани иргэдэд 1995-2008 онуудад данс нээж өгч байсан. Иргэдийн хувьцаа байршиж байсан “Ажнай инвест” компани нь өмчлөгч нараас ямар нэгэн итгэмжлэл, захиалга, зөвшөөрөл авахгүйгээр, хүчин төгөлдөр бус хэлцлүүд хийж, хуурамч бичиг баримтыг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс бүрдүүлж, иргэдийн хувьцааг 4-5 дамжуулан арилжаалж ашигласан. Ингээд хувьцаагаа алдсан иргэд шүүхэд хандахад бидний талд шийдвэр гарсан ч тус асуудалд нэр нь холбогдсон Д.Бат-Эрдэнэ дахин давж заалдсан. Ингээд шүүхийн шийдвэр түүний талд гарчихсан. Иймд хувьцаагаа алдаж хохирсон иргэд бидний зүгээс  “Тавантолгой” ХК -ийн хувьцааны асуудлыг нээлттэй сонсголоор хэлэлцүүлэх, хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Тус хүсэлтээ Монгол Улсын ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайдад хүргүүлж байна. 

Өмнөговь аймгийн иргэн Ж.Ганхүү:

-Хуурамч хэлэлцэл хийж арилжаанд оруулсан. Бүх хувьцаа Д.Бат-Эрдэнийн дансанд орсон байдаг. Тэр хүний эзэмшил рүү бидний бүх хувьцаа шилжчихсэн байгаа. Энэ асуудал олон жил болж байна. Бид хохирлоо авах хүсэлтэй байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.