СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-05-09

Хоёр сартай зээгээ хөнөөсөн иргэнийг энэ сарын 19-нд шүүнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ховд аймгийн Мянгат суманд 53 настай иргэн Ц хоёр сартай зээ охиноо малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг энэ оны нэгдүгээр сард гарсан. Тэгвэл прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, тус прокурорын газраас Ховд аймгийн Мянгад сумын иргэн Т.Ц нь 2023 оны нэгдүгээр сард өөрийн нэг сартай зээ охиныг унтаж байхад малын тэжээлээр дарж амьсгалыг нь бүтээж алсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /Хүнийг алах/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 19-ний өдөр товлогджээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.