СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Автомашингүй өдөр"-ийг зургаадугаар сарын гурванд зохион байгуулахаар болжээ. Мөн өдөр "Улаанбаатар марафон 2023" олон улсын гүйлтийн тэмцээн болно.

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран, Тодруулбал, 1500 метрийн гүйлтэд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт багтаж буй. Харин бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18-аас дээш насны оролцогч, хагас марафон буюу 21 км-т 18-34, 35-54, 55-аас дээш насны оролцогч, эрүүл мэндийн гүйлт буюу 10 км, 5000 метрийн зайд 12-17 насныхан, 18-аас дээш насны оролцогч хамрагдах боломжтой. 

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг тавдугаар сарын 30-ны 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр хийнэ. Мөн марафон гүйлтийн таван км-ийн зайд оролцогчийн баталгаажуулалт, энгэрийн дугаар олголтыг нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороод хариуцан ажиллана. Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчийн бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулж байна. Түүнчлэн, эх үрсийн баярын өдрөөр гүйлтийн тэмцээнд оролцох хүсэлтэй хүүхэд, гэр бүлүүдийг үнэгүй бүртгэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.