СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-05-09

14 настай охинд бэлгийн дарамт үзүүлсэн этгээдийг яллахаар болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 43.298, мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьжээ.

Үүнээс гадна нь нийт 342 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Шаамар сумын Засаг даргаар ажиллаж байсан Ф.С нь тус суманд үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий компанийн захирал П.Б-г албан тушаалын байдлаа ашиглан дарамталж, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлэн хахууль авсан гэх хэрэгт эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2  /Хахууль авах/,  П.Б-д Эрүүгийн хуулийн 22.5 дүгээр зүйлийн 3 /Хахууль өгөх/-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Дархан-Уул аймгийн прокурорын газраас инстаграм хаягаас 14 настай хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг явуулж, садар самууныг сурталчилсан, улмаар бэлгийн харьцаанд орохыг санал болгосон иргэн Э.П-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.