Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан, Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл тавдугаар сарын 8-ны өдрөөс эхэллээ.
Энэ жил бүртгэл хүлээн авах болон бүрдүүлэх бичиг, баримтаа ирүүлэхтэй холбоотой зарим өөрчлөлт орсон тул Японы ЭСЯ-ны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл: Судлаач оюутан /Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/ Японы ЭСЯ-ны цахим хуудасны "Соёл, мэдээлэл" хэсгээс үзнэ үү.
Бүртгэл хүлээн авах: Цахимаар бүртгүүлнэ /Японы ЭСЯ-ны цахим хуудасны "Соёл, мэдээлэл" хэсгээс үзнэ үү.
Бүртгэл хүлээн авах хугацаа: 2023.05.08 (Даваа) 00:00 цагаас 2023.05.14 (Ням) 23:59 цаг хүртэл байна.
Бүрдүүлсэн баримтаа ирүүлэх хаяг: Японы Элчин сайдын яам
Бүрдүүлсэн баримтаа ирүүлэх хугацаа: 2023.05.08 (Даваа) 09:00 цагаас 2023.05.19 (Баасан) 17:45 цаг хүртэл байна.
Зөвлөгөө өгөх уулзалт: 2023.05.10 (Лхагва)-2023.05.12 (Баасан) 14:00 цагаас 17:00 цаг хүртэл Монгол Япон төв, 1-р давхрын хүлээлгийн танхимд болно.
Бүртгэлтэй холбоотой лавлах утас: 9910-4966, 2023.05.08-05.19 хүртэл 09:00-17:00 цагийн хооронд, бусад үед дээрх цагаар 11-320777#124,125
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.