СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-09

🔴LIVE: Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг 2013 оны Ланд круйзер автомашиныг 1 сая төгрөгөөр хувьчилсан гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хууль зөрчсөн асуудлаар ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид мэдээлэл хийж байна. 

Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч: 

-Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар хэд хэдэн хуулийг онц ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, төрийн албаны тухай хуулийг зөрчсөн. Аймгийн Тамгын газрын дарга нь хууль бус томилгоотой ажиллаж байна. Мөн зургаан удирдах албан тушаалтан төрийн албаны зөвлөлөөс чөлөөлөх шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл тус хүмүүс нь ажилласаар байна. Томилсон шийдвэрийг ТАЗ-өөс гаргасан ч энэ хэрэгжихгүй байна.

Дараагийн асуудал нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй захиран зарцуулж байна. 2022 онд зохион байгуулагдсан Залуучуудын чуулга уулзалтад нийт 135.9 сая төгрөг зарцуулсан байдаг. Зочид төлөөлөгч хүлээн авах нэрийдлээр 79 сая төгрөгийг зарцуулсан. Мөн төрийн өмчийг үнэгүйдүүлж, хувааж авч байгаа асуудал байна. 2022 оны байдлаар 12 объектыг хувьчилсан. Гурван сая төгрөгөөр А бүсэд байгаа барилгыг хувьчилсан асуудал ч байна. 66 автомашиныг хувьчилснаас 33 автомашиныг эзэмшүүлнэ нэрийн дор 1 сая төгрөгөөр зарсан тохиолдол ч байна. 2013 оны Ланд круйзер маркийн автомашиныг 1 сая төгрөгөөр хувьчилсан. Эдгээр баримтаа хуульд нийцүүлэх үүднээс, огцруулах тэмцэл өрнүүлж ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.140.10.206

hudalaa poprohoos uur yu bvteew.ih hurald garah sonirholtoi

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.