Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Замчдын-Овоо” гэдэг газар ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн төмөр эд ангид хавчуулагдан нас баржээ.
Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар тавдугаар сарын 08-ны өдрийн 07:40 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Хэнтий аймгийн Хэрлэн сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ж-ын “ZZ3257-Хово” загварын өөрөө буулгагч автомашины араас, иргэн Д-ын “Истана” загварын микро автобус мөргөж, жолооч Д /28 настай, эрэгтэй/ нас барсан байжээ. Иймд Онцгой байдлын албан хаагчид цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.