Нийслэлийн 62 дугаар сургуулийн ... дугаар ангийн хүүхдүүд нийлж, бүлэглэн нэг хүүг зодож, хүнд гэмтээсэн гэх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд гарсан.
Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 35 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай хүүхдийг олон хүмүүс зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд хичээлээ тараад автобусанд суухаар ангийнхаа найзуудтай хамт явж байхад нь нэгийг нь зүс таних хүүхдүүд биед нь халдаж зодсон үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шинжилгээний байгууллагад шинжээч томилсон" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.