Герман улсад цалинтай, тэтгэлэгтэй суралцах төслийн чуулга уулзалт болж байна.
ХБНГУ болон Монгол Улсын хамтын түншүүд нь Монгол залуусыг Герман улсын Тюринген мужид мэргэжлийн боловсрол эзэмшихэд нь тусалж дэмжих зорилготой ажилладаг юм. Талуудын төсөл амжилттай хэрэгжсээр байгаа юм. Өнөөдрийн чуулга уулзалтад оролцохоор ФАВ байгууллагын удирдлагууд болон Тюриген мужийн компаниудын төлөөлөл болох нийт 16 төлөөлөгч оролцож байна.
Тус чуулганаар амжилттай хэрэгжиж байгаа “FAV-Offensive: Мэргэжил боловсролын сургалт ба ажил эрхлэлт” төслийг монголын залууст дэлгэрэнгүй танилцуулахаас гадна Герман, Монгол түншүүдийн хоорондох сүлжээ бий болгох зорилготой юм. Энэхүү төслийн хүрээнд залуус үнэ төлбөргүй зуучлалын үйлчилгээ авахаас гадна хойшид Герман улсад цалинтай, тэтгэлэгтэй суралцах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй залууг Герман улсын Тюринген мужид мэргэжил боловсролын сургалтад амжилттай хамрагджээ.
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай:
-Монгол залуус дэмжлэг үзүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа та бүхэндээ талархал илэрхийлж байна. Манай улсын хэмжээнд техник, мэргэжлийн боловсрол эзэмшихээр нийт 20 мянган хүүхэд суралцаж байна. Ажиллах хүчний 26 хувийг залуус эзэлдэг. Жилд 27 мянган ажлын байр шинээр зарлагддагаас 45 хувийг техник мэргэжлийн боловсон хүчин авах шаардлагатай гэдэг судалгаа байна. Энэхүү эрэлт хэрэгцээг хангахад Герман улсад мэргэжил эзэмшээд ирсэн залуус тус дэмээ өгч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар шугамаар хаана очижбүртгүүлдэг талаармэдээлэл авмаар бна
Залуу хүмүүст сайхан ирээдүй харагдаж байна. Бүртгэл нь хаана вэ
Маш гоё боловсролын сург алт бна
Хаана очих мэдээлэл авах вэ?
Мэдээлэл авья
Сайн байна уу? ямар ямар мэргэжлийн чиглэлээр сурах уу?
Bvrtgel haana hiilgeh be
Medeelel awya