СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-09

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын хурал хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт болдог. Тэгвэл сайд нар орон нутгийн иргэдтэй уулзаж ҮХНӨ-ийн төслийн агуулгыг танилцуулж санал авах учраас Засгийн газрын хуралдааныг өнөөдөр хийхээр болжээ.

Өнөөдрийн хуралдаанаар:

-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын талаар,
-Яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн зэрэг 13 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.