СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-05-09

Гэрээгээ зөрчсөн ЭМБ-ууд даатгуулагчдад 6,7 сая төгрөгийг буцаан олголоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд ЭМД-аас үзүүлэх 16 багц тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлэхэд шаардлагатай эм, тариа, багаж болон бусад хэрэгслийн өртөг, үнийг шингээж өгсөн бөгөөд хамтын төлбөртэй оношоос бусад тохиолдолд даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүйгээр зохицуулсан байдаг.

Ингэснээр даатгуулагч-иргэд хэвтүүлэн эмчлүүлэх үедээ санхүүгийн болон бусад аливаа эрсдэлээс үл хамаарч тусламж, үйлчилгээгээ бүрэн авах нөхцөл бололцоо бүрдсэн юм.

Тэгвэл он гарсаар ЭМДЕГ-т 7 иргэн хэвтэн эмчлүүлэх хугацаандаа гаднаас эм, тариа авсан, нэмэлт төлбөр төлсөн гэх гомдол мэдээлэл ирснийг шалгаж, үзээд .

Даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-тай гэрээтэй ЭМБ-уудад хэвтэн эмчлүүлэх хугацаандаа өөрийн өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, бусад хэрэгслийг гаднаас худалдан авсан болон нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд төлбөрийн баримтыг үндэслэн тухай эрүүл мэндийн байгууллагын чанарын албанд хандаж буцаан олголт авах боломжтой.

Харин тухайн байгууллага буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101159, 70101116 утсанд хандаж, өргөдлөө гаргаарай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.