Энэ долоо хоногт ажлын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
Ажлын өдрүүдэд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 4 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарчээ.
Нөөцийн махны нэг килограммын үнэ:
Энэ жил 12 аж ахуйн нэгж 6,150 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 65 хувь нь хонины, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах аж.
Бусад худалдааны төвд махны үнэ нэмэгдсэн нь шинэ мах гарсантай холбоотой хэмээн албаныхан тайлбарлаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.