СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-05-08

16-р сургуулийн 11Б ангийн сурагчид "Багшийгаа авч үлдье" гэх тайван жагсаал хийж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ерөнхий боловсролын 16-р сургуулийн 11Б ангийн сурагчид "Багшийгаа авч үлдье" гэх тайван жагсаал хийж байна.

Тодруулбал, анги удирдсан багшийг нь үндэслэлгүйгээр сольсон тул ийнхүү тайван жагсаж байгаа гэдгээ сурагчид илэрхийлж байна. Харин сургуулийн зүгээс багш өөрийн хүсэлтээр ангиа өгсөн, өөр гомдол дээр сануулах арга хэмжээ авсан. Сурагчид буруу ойлгоод байна гэсэн юм. Харин 11Б ангийн багш н.Эрдэнэбаатар аргагүйн эрхэнд ангиа хүлээлгэн өгөх өргөдөл бичиж өгсөн гэлээ.

Ерөнхий боловсролын 16-р сургуулийн захиргаа:

-н.Эрдэнэбаатар багш дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ангиа өгөх хүсэлтээ байна гэдгээ бичгээр илэрхийлсэн. Ингээд тус хүсэлтийн дагуу тавдугаар сарын гурванд 11Б ангийг өөр багшид хариуцуулж өгөх тушаалыг гаргасан. Ингээд хоёр багш ажлаа хүлээлцсэн байгаа. Энэ үед тус ангийнхан багшаа солиулахгүй гэдэг асуудал гаргаагүй юм. юм. Энэ асуудлаас өмнө 1111 төвд тус ангитай холбоотой гомдол ирсэн. Тус гомдолтой холбогдуулан ёс зүйн зөвлөл хурлаа хийсэн.

Ерөнхий боловсролын 16-р сургуулийн 11Б ангийн багш н.Эрдэнэбаатар:

-Миний бие боловсролын байгууллагад 33 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь хоёр анги төгсгөж байсан. Одоогийн анги маань 3 дахь анги, зургаадугаар ангиас нь даан авсан. Ноднин нэг хүн гуйгаад нэг хүүхэд оруулсан. Тэр хүүхэд маань гэнэт хичээл дээр дуулдаг, хаширдаг зуршилтай хүүхэд байсан. Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр эцэг эхийн хурал хийсэн. Үүний дараа ямар ч үндэслэлгүйгээр 1111 төвд миний талаар гомдол гаргасан байсан. 150 мянгаар ангийн зугаалга хийнэ гэж яриагүй, 30 мянгаар аялал хийх үү яах вэ гэдэг асуудал яригдсан. Эцэг эхийн хуралд манай ангийн хоёр ангийн дарга суудаг. Бичиж тэмдэглэсэн зүйлсээс нь харж болно. Бас . Ангиа өгөх шийдвэрийг тэр үед нь гаргачихсан. Ангийн хүүхдүүддээ энэ талаараа хэлсэн. Манай ангийн хүүхдүүд "багш аа та ангиа аваач" гээд л байгаа юм. Намайг ийм байдлаар гүтгэж байгаад нь харамсаж байна. Болсон үйл явдал гэвэл энэ байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
49.0.137.7

Багшид арга хэмжээ авахдаа массыг хармаар байгаа юм. Ганц нэг явуургүй хүний үгээр үг хиймээргүй л байгаа юм даа

Иргэн
1 жилийн өмнө
202.9.46.4

Эцэг эх.Ангийн хүүхдүүдээс.нууц санал хурааж шийдэх хэрэгтэй.

Нараа
1 жилийн өмнө
202.126.89.225

олон жил ангиа зөв сайхан авч явсан багш бна хүүхдүүдээ дассан хүүхдүүд өөрт н дассан иим сайн багшииг халж байдаг ямар захирал бнаа ядахдаа 12 ангиа төгсгөх хэрэгтэй бнаа

Нараа
1 жилийн өмнө
202.126.89.225

ховоор ажлаа хиидэг захирал гэж байх уу иим хүнииг халж болохгүй эргүүлж авах хэрэгтэй дээ хүүхдүүдиин хүслээр сайн багш бнаа

иргэн
1 жилийн өмнө
103.212.116.176

barimttai shiideh heregte ter bichig ni bgamu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.