ОХУ-ын Эрхүү мужийн Шелеховский дүүрэгт Монгол Улсын иргэн зам тээврийн ослоор нас барсан талаар тус бүс нутгийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид мэдээлжээ.
Тодруулбал, осол энэ сарын 7-ны өдөр Моты тосгоны ойролцоо, "Байкал" авто зам дээр гарсан гэж Оросын Дотоод хэргийн яамны Эрхүү муж дахь албаныхан мэдэгдсэн байна.
Урьдчилсан мэдээллээр, Монгол Улсын иргэн, 56 настай эрэгтэй хүнд даацын автомашин жолоодож байгаад жолоодлого алдаж, онхолдсон бөгөөд газар дээрээ амьсгал хураажээ. Амиа алдсан жолооч Эрхүүгийн Слюдянка хот руу мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэж явсан аж.
Эх сурвалж: irk.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нөгөө хятадын өмхий мах байхаа
ӨЛӨН ОРОСЫН МАФИУДЫН СЭДСЭН ОСОЛ !!!
Хужаагийн үмхий махалдаа нойр муутай явсан байхаа унтаж амарахгүй яасын
Hairan saihan 1 Mongol ah ajilaa hj yvaad ungurchdee, um mani bad me hum. Hairan yum tsuuhun MGLuud mini hvnii nutagt amidrali8n tuluu yvaad amia aldaad bdg