СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-08

Баян-Өлгий аймгийн шинэ Засаг дарга А.Камелият ажлаа хүлээн авчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас А.Камелиятыг Засаг даргаар томилох санал гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч, батламжилжээ.

Өнөөдөр /2023.05.08/ аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар шинээр томилогдсон Засаг дарга А.Камалиятад тамгыг нь гардуулан өгч, ажилд нь амжилт хүслээ.

Шинэ Засаг дарга А.Камалият тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

А.Камелият нь эдийн засагч мэргэжилтэй, 2005 оноос Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогч, Аж ахуйн тасгийн дарга, 2012 онд аймгийн Засаг даргын орлогч, 2016-2020 онд мөн аймгийн Засаг даргын орлогч, 2021 оноос аймгийнхаа Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн аж. Мөн 2008-2012, 2012-2016 онд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Бауыржан өнгөрсөн оны сүүлээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. Ингэхдээ тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас, мөн Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх шатанд шаардлага тулгалт ирж байгаа тул өөрөөсөө илүү бусдыг бодож, чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дураар гаргалаа гэдгээ тодотгож байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.