"Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна”, мөн "Зогсоолоос “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тус тус бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж иргэн “Ц”-ын эзэмшлийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг эд зүйл, мөн иргэн “М”-ийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан хэргийг 14-15 насны эрэгтэй “Н” болон “Ш” нар үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.