Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо "Нарны гүүрэн дээрээс нэг хүн үсрэх гээд байна" гэсэн дуудлагыг 05 дугаар сарын 07-ны өдрийн 16:53 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Д /29 настай, эрэгтэй/ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг аврах тавцан ашиглан 17:18 цагт эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.