Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Үнэгт-Уул” гэдэг газарт Том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг тавдугаар сарын 06-ны өдрийн 20:10 цагт хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах алба хаагчдыг очиход иргэн Б /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин, иргэн Ам /42 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж, жолооч Б /41 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул тавдугаар сарын 07-ны өдрийн 12:35 цагт цогцсыг гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зүгээр л ослоор нас барлаал гэнэ биз
Хэдэн муу жолооч нар нойр хоолоо хасан зүтгэж зээлээс зээлийн хооронд зүтгэж яваад л дуусах юмаа даа