СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-08

Ерөнхий сайд олон улсын байгууллагууд болон хүний нөөцийн менежерүүдтэй уулзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа олон улсын байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй хийж байна.

Ерөнхий сайд дэлхий нийт, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, салбарын нөхцөл байдлын талаар ярилцаж байна. Түүнтэй хамт ХНХ-ын сайд Х.Булгантуяа, Сангийн сайд Б.Жавхлан нар уулзалтад оролцож байна. 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Монгол Улсад нийт 1,2 сая хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаагийн 26% төрд, 74% хувийн хэвшилд ажиллаж байна. Төрийн албаны тухайд албан хаагчдын ялгаатай цалинг багасгах, цалин хөлсөнд эзлэх нэмэгдлийн хэмжээг хязгаарлах, төрийн үйлчилгээний албыг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжүүлэх, цалин хөлсний асуудлыг зохицуулсан салбарын хуулиудад өөрчлөлт оруулах, төрийн захиргааны албаны цалингийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай байна. 2023 онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байна" хэмээн мэдээлэл өгөв. 

Уулзалтад оролцсон "Онч аудит" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн "Төрийн албанд цалин нэмэхийг дэмжиж байна. Дэлхий даяар үнэ өсөж байна. Цалингийн хэмжээг нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход НДШ зэрэг татварын хэмжээ дарамт болж байгааг анхаарах хэрэгтэй байна" хэмээсэн бол "HR club” холбооны тэргүүн Ш.Баярмагнай "Байгууллагууд дээр ажиллах хүчин асуудал тулгамдаж байна. Ажлын байран дээр чадварлаг боловсон хүчнээс түрүүнд зөв төлөвшил, хандлагатай хүн хэрэгтэй байна. Үүнийг боловсролын суурь хөтөлбөртөө оруулж өгмөөр байна. 

Хариуцлагагүй байгууллагууд байна. Цалин хөлсөө өгдөггүйгээс боловсон хүчний урмыг хугалж, хандлагыг өөрчилж байна. Ийм байгууллагуудад хуулийн хүрээнд хариуцлага тооцдог баймаар байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.