СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчид яллах дүгнэлт үйлдүүлэхээр болов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргалд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Өдгөө уг хэргийг НПГ-т хянаж буй юм.

Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг өнгөрсөн оны долдугаар сарын 13-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багт барьж буй, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатын эзэмшлийн 15 давхар барилгаас унаж нас барсан. Үүнээс улбаалан зэвсэгт хүчний эл ангийн албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн юм. Энэ шалгалтын хүрээнд ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал хууль зөрчсөн байж болзошгүйг тогтоожээ.

Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаярын ангийн анд гэдэг хурандаа Ж.Амаржаргалыг холбогдох хууль тогтоомж, журам зөрчиж, албан тушаалаа урвуулан, 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулан, A/153 дугаартай тушаал гаргаж, цэргийн алба хаагчдыг гурван сарын турш тоосгоны үйлдвэрт ажиллуулсан байна. Ингэснээрээ “Говийн очир огтлогч” гэх компанийнханд давуу байдал олгосон гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон аж.

Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамд зааснаар ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөж шийдвэрлэхээр заасан. Гэтэл ЗХЖШ, БХЯ-ны удирдлагаас зөвшөөрөл авалгүй хувийн тоосгоны үйлдвэрт цэрэг ажиллуулсан нь Өмнөговь аймгийн Цэргийн штабын дарга асан, 167 ангийн захирагчаар томилогдоод төдийлөн удаагүй байсан хурандаа Ж.Амаржаргалыг буруутгах үндэслэл болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.