СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-07

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 200 мянгад хүнс авдгаа "батлав"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэгэн ярилцлагадаа "Долоо хоногт хүнсэндээ 200 мянган төгрөг зарцуулдаг" гэж ярьсныг дийлэнх уншигчид гарчгаар нь "Сард хүнсэндээ 200 мянган төгрөг зарцуулдаг" гэж дүгнэсэн байдаг. 

Тэрбээр өнөөдөр "Фермер" зах орж хүнсээ цуглуулахдаа "гарчиг нь зөрснөөс буруу зөрүү ярьж зохиож попорсон зүйл байхгүй" гэдгээ баталж, 200 мянган төгрөгт "багтаан" хүнсээ цуглуулжээ. 

Ногоонд 68100, боорцогт 6390, жимсэнд 52000, тараг, зөөхий, маслонд 31000, өндөг, хиам, бяслагт 37070, улаан лоольд 20000, талх, кекс 5000 төгрөг зарцуулсан буюу нийт 219.560 төгрөгийн худалдан авалт хийжээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Авдаг авдаг гэхэд эр хүн үүнээс илүү юу цуглуулах вэ дээ. Хагас бүтэн сайнд хүүхдүүд маань аавын хийсэн хоолыг иднэ гэдэг. Миний хийсэн хоолонд дуртай. Ямар хоол хийхээс шалтгаалж хийх хоолныхоо материалыг би өөрөө цуглуулдаг. Ийм л байна" гэжээ. 

Харин нэгэн уншигч "Монголчуудын голчлон хэрэглэдэг мах, гурил худалдан аваагүй учир нэг хонины гуя 60 мянган төгрөг болсныг эрхэм гишүүн мэдээгүй байна" гэдэг сэтгэгдэл бичжээ. Байдал ийм л байгаа билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ж.Бат-эрдэнэ !?
1 жилийн өмнө
66.181.160.8

Тэнэгиын тэнэг хүн сүг ! Ийм лаларууд л Монгол төрийг гутааж ,ард ,иргэдийг тохуурхаж явах шиг....

Наранцэцэг
1 жилийн өмнө
139.5.217.222

Хэдэн ам бүлээрээ шалтгаалан шүү дээ 2 3хүн бол болох хол байх гэвч олон хүүхэдээ айл байдаг шүү дээ гэхдээ монголд мах идэхгүй байдаг л юм бна махны үнэ тэнгэрт гарсан бна үнээ хянаа

Иргэн
1 жилийн өмнө
139.5.218.78

7 хоногт 200 000, сард, 1 сая орчим. Мах, гурил, будаагаа авбал бүр их болно. Харин олон хүүхэдтэй жирийн айл сардаа л 2-3 зуун мянгаар аргацааж байна. Цаана нь СӨХ, орон сууц, цахилгаан гээд 3 өрөө байрны 200-аад мянга гарна. 4 хүүхдийн хувцас, том 2-ынх нь сургалтын төлбөр. Ингээд амарчихвал байдал арай дээрдэх боловч, 9-р сард нуман тулгуурт орно. Эхнэр бид хоёрын цалин нийлээд 1,6 сая. Гэхдээ л чүү ай болгоно. Том болсон хүүхдүүдийн зардал том л гардаг. Хамгийн гол нь ханиад томуу тусвал сүйрлээ л гэсэн үг. 7 хоногт 200 мянгаар хагас хугас хүнс цуглуулчихаад, ийм мөнгөөр амьдарч болно гэх гээд байгаа бол том алдаа шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.