СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-07

Төрийн ордны хашаан дээр чулуун хавтан нааж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Төрийн ордны хашаан дээр чулуун хавтан нааж байна.

Төрийн ордны хашааг ногоон өнгөөр будсан нь иргэдийн шүүмжлэлд багагүй өртсөн. Харин тухайн үед Төр, засгийн тохижилт үйлчилгээ эрхлэх газраас "Хуулийн хүрээнд “Ган металь хаус” ХХК-тай гэрээ байгуулж гуравдугаар сарын 24-нд ажил эхэлсэн. Гүйцэтгэгч компани хугацаандаа хашааг барьж дуусгаагүй. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда дөрөвдүгээр энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдуулан яаравчлан ногоон өнгөөр будсан. Яг хуучин хашаа шигээ гадна чулуу хийгдэнэ" гэж мэдээлэл өгч байсан юм.

Тэгвэл энэ амралтын өдрүүдэд чулуун хавтанг нааж эхэлсэн байна.

Харин тус ажлыг хийж гүйцэтгэж байгаа “Ган металь хаус” ХХК-ийг Засгийн газрын тэргүүн АТГ-т шалгуулж гэж мэдэгдээд байгаа юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.