СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-07

Үндэсний номын баяр энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Манай улс энэ хавар Номын баярыг 33 дахь удаагаа зохион байгуулна.

2021 оны УИХ-ын чуулганаар "Номын баяр"-ын тогтсон өдрүүдийг "Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн хууль"-д нэмэлт өөрчлөлтөөр оруулж, улс орон даяар тэмдэглэх, төр засгаас дэмжих үйл ажиллагаа хэмээн тунхаглажээ.

Номын баяр хуульд заасны дагуу тавдугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд орон даяар эхэлнэ. Харин нийслэлд Үндэсний номын баяр тавдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Төв талбайд болно.

Номын баярыг манай улс энэ хавар 33 дахь удаагаа зохион байгуулж байна. Номын баярыг жил тутам дунджаар 180 мянга гаруй хүн зорин ирдэг. Тэдний 95 хувь нь худалдан авалт хийдэг. Ирсэн хүмүүсийн 83 хувь нь хоёр ба түүнээс дээш ном авдаг гэсэн статистик мэдээлэл байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.