Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг Бүрэнхаан ууланд авиралт хийж явсан ОХУ-ын иргэн 05 дугаар сарын 06-ны өдөр төөрчээ.
Тодруулбал, ОХУ-ын иргэн хамт авиралт хийж явсан хүмүүсээс салж, төөрсөн байна. Төөрсөн иргэнийг эрэн хайх хүсэлтийг авиралтын багийн зүгээс Хилийн цэргийн 0257 дугаар ангид тавьсны дагуу эрлийн бүлэг дрон ашиглан олжээ.
Тус иргэн нь улсын хилээс 5 км-т явж байсан бөгөөд биеийн байдал хэвийн, эсэн мэнд олджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.