СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-05-06

Ч.Номин: Музейн удирдлагуудын зүгээс олон жил хүсэлт тавьж ирсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Чойжин ламын сүм музейн хашаанд Соёлын яамнаас байгууламж барихаар төлөвлөн, зураг төсөл гаргасан нь ил болж, олон нийтийн дургүйцлийг хүргэв. 

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Нийслэлээс асуув. Ийм барилга бариулах зөвшөөрлийг Соёлын яам хөөцөлдөж авсан нь үнэн гэнэ. Энэ яам дэндлээ. Энд барилга барихыг эрс эсэргүүцнэ" гэжээ. Соёлын яамнаас 6 метрийн өндөртэй, 54х12 метрийн хэмжээтэй, 2 га талбайг хамрах байгууламж барихаар холбогдох газруудаас зөвшөөрөл авсан нь ил болов. 

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Чойжин ламын музей бол туурга тусгаар Монгол улсын маань түүх дурсгалын хосгүй үнэт зүйл. Газрын наймаачдын гар хөл хүрч амжаагүй үлдсэн, ирээдүйд өв соёлыг маань илэрхийлэх түүхийн гол төлөөлөл. Энэ асуудлыг хэрхэвч зөвшөөрөхгүй" гэв. 

Ил болсны дараа харин Соёлын сайд Ч.Номин "Музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын наад захын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлтийг олон жилийн турш тавьж ирсэн байдаг. Энэ бүгд нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд.

Харин өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө гараагүй. Зөвхөн боломжуудыг судлах шатандаа явж байна. Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй" гэжээ. 

Ямартай ч Соёлын яамнаас Чойжин ламын сүм музейн хашаанд орчин үеийн байгууламж барихаар шийдвэрлэсэн нь баттай боллоо. Харин энэ асуудал олон нийтэд ил болонгуут Соёлын сайд байр сууринаасаа ухрав уу гэлтэй.  

Ташрамд дурдахад, сүмийн барилгын цогцолборыг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 оны хооронд Их хүрээний нэрт уран барилгач Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд бүтээн байгуулж байжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Асуулт асуугч
1 жилийн өмнө
202.55.188.121

Номин сайдаа хүүхдын төлөө фондын мөнгө хаана хэний халаасанд орсон бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.