СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Ганхуягийг батлан даалтанд гаргав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорихоор шийдвэрлэж байв. 

Түүнтэй хамт түүний эхнэр П.Бадамxанд, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, тус компанийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг цагдан хорьж байв. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр өмгөөлөгчдийн тавьсан саналыг хэлэлцэхээр хуралдаад батлан даалтад гаргажээ. 

Б.Ганхуягийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон өнгөрсөн намар Сүхбаатарын талбайд болсон жагсаалыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгаад байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.66

Одоо л нөгөө...#Шалтаг..шалтгаан нь...#хэрэг нь #Ялгүй болдогийн #Эхлэл нь..#гэм бус зан нь бж блзошгүй...Хардах эрхтэй...#Монголчууд...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.