Монголын орчин цагийн нэрд гарсан уран бүтээлчдийн нэг зураач С.Заяасайхан АНУ дахь тав дахь үзэсгэлэнгээ өчигдөр Нью-Йорк хотод нээлээ. Нээлтэд Монгол улсаас НҮБ дэх суурин төлөөлөгч В.Энхболд болон АНУ-аас Монголд Элчин сайдаар сууж байсан С.Клечески нар оролцжээ.
С.Заяасайхан нь “Соёл” сургууль, СУИС-ийн монгол зургийн ангийг тус тус төгссөн нэгэн бөгөөд Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб зэрэг 20 гаруй оронд бие даасан үзэсгэлэнгээ гаргасан авьяаслаг уран бүтээлч юм. Монголын орчин цагийн хамгийн өндөр үнэлгээтэй бүтээл туурвидаг уран бүтээлч гэвэл С.Заяасайхан зүй ёсоор нэрлэгдэнэ. Түүний нэг зургийн үнэ хамгийн доод тал нь 3000 ам.доллараас эхэлж зарагддаг байна. Гэхдээ энэ нь тийм ч үнэтэйд тооцогддоггүй аж.
Тэрбээр хэдийгээр лам болохоор суралцаж байсан боловч, зурагт авьяастай аавынхаа нөлөөгөөр зураач болжээ. Иймдээ ч түүний зургийн өнгө аяс antiactemic талдаа байдаг ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.