УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувийг саналаар хэлэлцэхийг дэмжжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэх, мажоритар болон пропорционал аргын давуу талыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болох, ингэхдээ УИХ-ын нийт гишүүний 50 хувийг мажоритар, 50 хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн 21.1 дэх хэсэгт оруулахаар тусгаад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.