СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-05

Европын холбооны гишүүн орнууд руу малын өлөн гэдэс экспортолно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсаас Европын холбооны гишүүн орнууд руу малын өлөн гэдэс экспортлох боломжтой болжээ. 

Мал, амьтан тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний гол асуудал бол малын эмийн үлдэгдэл юм. Өсөлтийн болон бусад төрлийн даавар, бүх төрлийн антибиотик, хүнд металл, цацраг идэвхт бодис, хлор, фосфор, азот агуулсан химийн бодис, ургамлын хөнөөлт хортон шавьж ба мал амьтны гадаад дотоод шимэгчдийн эсрэг хэрэглэж байгаа бэлдмэлүүд, пестицидийн үлдэгдлийг хянах үндэсний төлөвлөгөөг боловсруулан батлуулсан байн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг Европын комиссын эрүүл мэнд, Хүнсний хяналт, шинжилгээ, удирдлагын газрын (F1, F4) хоёр шаттай эрсдлийн үнэлгээнд амжилттай хамрагджээ.

Ингэснээр Европын холбооны гишүүн орон руу боловсруулсан богийн өлөн гэдэсний экспорт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэж, малын гаралтай хүнсний бусад нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны гишүүн орон руу экспортлох боломж бүрджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.