УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдрөөс хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас боловсруулан өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь ганцхан заалттай буюу 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөхөөр тусгасан юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр санал авахаар явах гэж байна. Иргэдээс санал авсан нэрийдлээр гишүүдийн тоог нэмээд явах байх. Гэхдээ иргэд энэ уулзалтаар УИХ-ын гишүүдээс тэтгэврийг долоон жилээр бус, таван жилээр тооцдог болох, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг нэхэж шаардах ёстой. Эдгээр асуудлуудыг шийдсэний дараа ҮХНӨ-ийг дэмжинэ гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. Эрх баригчдыг "зүгээр нэг зүлгэн дээр нь гэр бариулахгүй шүү" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.