СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Очирхүү: Хүрээлэнгүүдийг нэгтгэснээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн статус ч дээшилнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх болсонд тодорхой түвшинд саналын зөрүүтэй байдал үүсээд байна. Энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асан Т.Очирхүү өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Улсын Их Хурлын гишүүн асан Т.Очирхүү:

-Хууль тогтоомжийн тухай хуулийн өөрчлөлтөөр парламентаар батлагдах хууль, шийдвэр, тогтоолуудын шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах шаардлагатай байгаа юм. 30 жилийн өмнөхтэй харьцуулахад нийгэм, ард иргэд их шинжлэх ухаанч болсон байна. Цаашдаа парламент, хуулийн салбарын ажил бүхэлдээ өргөн хүрээнд шинжлэх ухаанч болох нь. Иймд Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх нь зөв. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн нэг чухал ажил хийж байгаа нь хуулийн төсөлд үнэлгээ өгч буй явдал. Батлагдсан хуульд ч үнэлгээ өгөх ёстой. Гэхдээ энэ нь хэн нэгэн хүн хууль уншаад үнэлгээ өгдөг асуудал биш. Энэ нь шинжлэх ухаанчаар ханддаг ажил байгаа юм. Тэгэхээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хийдэг гол ажлын нэг учраас ажил төрлийн хувьд уялдаатай болно.

Мөн . Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн шинжлэх ухааны өргөн хүрээний мэдлэг, туршлага нь парламентад хэрэгтэй. Бид хуулийн дор амьдарна. Улсын Их Хурал хууль баталдаг тул парламентын засаглалыг сайжруулах Улсын Их Хурлын ажлыг илүү чанартай болгоход онц чухал ач холбогдолтой гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.