СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Занданшатар: Зарим яам Хууль зүйн үндэсний хүрээлэнг авах гэж санаархдаг болсон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгана гэсэн яриа олны анхаарлын төвд ороод байна. Тэгвэл “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дараах тайлбарыг хийжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:

-Нэгдүгээрт, Хууль зүйн үндэсний хүрээлэнг яамны дэргэд байсныг Улсын Их Хурлын дэргэд болгож статусыг нь дээшлүүлж байгаа асуудал. Хоёрдугаарт, хууль тогтоомжийн тухай хуулийн 49.1-т зааснаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоо бүрдүүлж, холбогдох бүтцийн нэгжийг Улсын Их Хурлын дэргэд ажиллуулна гэж заасан.

Мөн хуулийн 49.2-т Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлэх бүтцийн нэгжтэй байна гэж заасан. Иймд Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ажиллана гэсэн агуулгаар тогтоолын төсөл батлагдаж байна. Гуравдугаарт, хууль тогтоомжийн үнэлгээ хийх асуудал үндсэндээ хаягдсан. Өөрөөр хэлбэл, хэлний жигдрэлт, хуулийн хийдэл, давхардал, зөрчил дутагдалтай байгаа. Тэр бүү хэл . Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн институцыг хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж,  Улсын Их Хурлын дэргэд ажиллуулна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд  хяналт шалгалт хийх онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг гэсэн юм. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.