СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нас барсан хүүхдийн зураг тавьж хандив гуйсан хэргийг шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Инфляци өсөхийн хэрээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, энэ хэрээр гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна Олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг монголчуудыг цахимаар залилах явдал сүүлийн үед эрс нэмэгдсээр. Үүний нэг нь талийгаачийн зургийг тавьж залилан хийж байгаа ноцтой үйлдэл юм. 

"Batsuh Amglanbaatar" гэх хаягнаас "Миний хүү Амгаланбаатарын Гансүх ясны хорт хавдар оноштойгоор удаан хугацаанд Турк улсад эмчлэгдэж байна. Одоо 35 сая төгрөг байхад л А.Гансүх маань хагалгааны дараах эмчилгээгээ хийлгэх нь ээ. Аав нь зарах боломжтой бүхнээ зарж, гуйх боломжтой бүхнээс гуйчихсан учраас яахаа мэдэхгүй сөхөрч байна. Өдөр бүр мөнгө бодон шаналж буй ээжийгээ, амралтгүй ажиллаж байгаа аавыгаа харсан хүү маань эрүүл болоод эх орондоо очоод ажил хийх гэсэн мөрөөдөлтэй. Иймд та бүхэн ХААН банкны ..... дансанд мөнгө шилжүүлээрэй" хэмээн бичиж, үүнийгээ маш олон группүүдээр түгээсэн үйлдэл бүртгэгдлээ.  

Гэмт этгээд одоогоос хоёр жилийн өмнө нас барсан хүүгийн зургийг ашигласан гэдгийг цагдаагийн байгууллага тогтоогоод байна. Иймд ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэхүү гэмт үйлдлийг шалгаж эхэлжээ. Юуны түрүүнд дансыг битүүмжилж, эзэн холбогдогчийг нь тогтоон, хаяг болон постыг нь устгаж байгаа аж. 

Хүмүүсийн өрөвч, зөөлөн сэтгэлийг ашиглан залилан мэхэлж байгаа энэхүү үйлдлээс улбаалан, өвчтэй хүүхдэд хандив тусламж үзүүлэхдээ эцэг, эхтэй нь холбогдох, үнэн зөв эсэхийг нь заавал нягтлан шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.