СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Бадамжунайг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Т.Бадамжунайг дахин нэг сар хорих шийдвэрийг шүүх гаргажээ.

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсаас авчирч “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон. Прокурорын байгууллагаас Т.Бадамжунайг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлээд байсан юм. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хэлэлцээд дахин нэг сар цагдан хорих шийдвэрийг энэ сарын 2-ны өдөр гаргажээ. 

Т.Бадамжунайг Монголд газардсан даруйд нь АТГ-аас яллагдагчаар татаж, хойшлуулшгүйгээр цагдан хорьсон юм. АТГ-аас  Т.Бадамжунайг эрүүгийн хуулийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах зэрэг зүйл ангиудаар буруутган яллагдагчаар татсан. Улмаар “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.